Их Британи 67 тэрбумын алдагдал хүлээнэ

2018-01-12 11:53

     Лондонгийн одоогийн байдал 2007-2009 оны санхүүгийн хямралын нөхцөл байдалтай ижил түвшинд хүрсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.




     Их Британий ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр /2018.01.12/ санхүүгийн томоохон группуудийн төлөөлөлтэй уулзаж Лондонгийн санхүүгийн салбарт ажлын байр багасч буй асуудалд анхаарал хандуулахыг хүсч, зарим гарцын талаар санал солилцлоо.


    Өнгөрсөн жил Их Британи улс Европын холбооноос гарах бэлтгэл ажилд банкуудыг харгалзаж үзээгүй гэсэн шүүмжлэлд өрнөж байлаа. Харин Брекситийн түвэгтэй үйл явцаас болж Их Британи гадаад худалдааны ЕХ хэмээх хамгийн том харилцагчаа алдаж байгаа энэ цаг үед Тереза Мэй санхүүгийн салбарынханд хандахад хүрчээ. Лондонгийн одоогийн байдал 2007-2009 оны санхүүгийн хямралын нөхцөл байдалтай ижил түвшинд хүрсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.


    Мэй энэ удаагийн уулзалтаараа Европын хамгийн хүчирхэг сангүүгийн фирмүүд, тухайлбал HSBC-ийн тэргүүн Марк Такер, UBS-ийн тэргүүн Аксел Вэбер, Голдман Сачийн дэд тэргүүн Ричард Гнодд зэрэг нөлөө бүхий хүмүүстэй Их Британыг хэрхэн санхүүгийн үйлчилгээний хувьд анхаарлын төвд оруулах талаар зөвлөлджээ. Зарим төлөөлөл Их Британий татварын бодлого энэ салбарт өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа талаар дурьдаад, татвараа эргэн харсан тохиолдолд санхүүгийн салбарынхныг татаж чадна гэжээ. Их Британиас Европын холбооны улсуудад бүтээгдэхүүнээ чөлөөтэй нийлүүлэх боломж хаагдаж байгаатай холбоотойгоор санхүүгийн фирмүүд тус улсаас салбаруудаа татах үйл явцыг хэдийнэ эхлүүлээд байгаа юм. 


    Энэхүү уулзалтын өмнөхөн Лондон хотын захирагч Садик Хан “Хэрэв Их Британи ЕХ-той гадаад худалдааны тохиролцоо хийж чадахгүй бол хөрөнгө оруулалт багасч, ойролцоогоор 500 мянган ажлын байр үгүй болсноор Их Британий хувьд “алдагдсан 10 жил” /lost decade/ нүүрлэх болно” гэж мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд Их Британи улс ирэх арван жилд 67 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтын алдагдал хүлээх тооцоо гарчээ.

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.