Элчин сайдын яамдын ойролцоо гарсан ХАЛДЛАГАД 95 хүн АМИА АЛДЛАА

2018-01-28 15:31


    Дэлбэрэлтээс үүссэн доргилт хэдэн зуун метрийн зайд ч мэдрэгджээ.




    Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр амиа золиослогч түргэн тусламжийн машин дэлбэлж 95 хүний амь хөнөөлөө. Халдлагад  158 хүн шархтлаа. Халдлага тус хот дахь гадаадын Элчин сайдын яамд болон засгийн газрын барилгуудын ойролцоох цагдаагийн шалган нэвтрүүлэх хэсэгт орон нутгийн цагаар өдрийн нэг цагийн үед гарчээ. 


    Талибан бүлэглэлийнхэн түргэн тусламжийн машинд тэсрэх бөмбөг байрлуулан уг халдлагыг үйлдсэн болохоо хүлээсэн байна. Тус бүлэглэл долоон хоногийн өмнө тус хот дахь олон улсын нэгэн томоохон зочид буудалд халдлага үйлдэн 20 хүний амь насыг бүрэлгэж, Хүүхдийг ивээх сангийн барилгад дөрөв хоногийн өмнө халдлга үйлдсэн юм. Эдгээр халдлагуудаас үүдэн АНУ-ын Дональд Трамп Талибанчуудын эсрэг шийдвэртай арга хэмжээ авахаа мэдэгдлээ.


     Халдлага гарах үед хэргийн газрын ойролцоо байсан тус улсын параламентын гишүүн Мируайс Ясинигийн хэлснээс түргэн тусламжийн машин шалган нэвтрүүлэх хэсэгт хүрч ирмэгцээ дэлбэрсэн байна. Хэргийн газраас хамгийн ойр нь Энх тайвны дээд консул болон Европын Холбооны барилга байв. Дэлбэрэлтээс үүссэн доргилт хэдэн зуун метрийн зайд ч мэдрэгджээ. Ойр байсан томоохон барилгуудын цонх хагарч, жижиг барилгууд эвдэрч сүйдсэн тухай гэрчүүд хэлж байна.


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.