Агаарын цохилтод ХҮҮХДҮҮД олноор ҮРЭГДЭЖ байна

2018-02-08 13:53
Бөмбөгдөлтөд өртсөн байшингийн нурангинаас хүүхдээ аварч буй эцэг. 2018.02.06


    Засгийн газрынхан тус бүс нутгийнхны хангамж авдаг байсан багахан гарцуудыг бүрэн хааснаас сүүлийн өдрүүдэд байдал улам хүндэрчээ.




    Сири дэх хүний эрхийн байгууллагын ажиглагчдын мэдээлснээр Дамаскаас холгүй орших Зүүн Гутагийн босогчдын мэдэлд буй гурван хотод Сирийн засгийн газраас өчигдөр /2018.02.07/ хийсэн агаарын цохилтын үед дор хаяж 27 хүн амь үрэгдэж 60 гаруй хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн 12 нь бага насны хүүхэд байв. Өмнөх өдөр нь тус дайралтад дор хаяж 80 хүн амь үрэгдсэнийн 19 хүүхэд, 20 эмэгтэйчүүд байсны дээр 160 хүн шархадсан. Бүслэгдсэн тус бүс нутагт Оросын дэмжлэгтэйгээр хийж буй довтолгоо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

    Босогчдын гарт байгаа Зүүн Гутаг Сирийн засгийн газрын бүслэлтэд дөрвөн жил гаруй хугацаанд байгаа юм. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас хойш засгийн газар бүслэлтээ чангатган далайцтай цохилтууд өгч эхэлсэн.Оросын байлдааны онгоцыг босогчид Идлиб орчимд сөнөөснөөс ОХУ-ын дэмжлэгтэй агаарын хүчний цохилт сүүлийн өдрүүдэд улам ширүүсээд байна.

    Бүслэлтийн хугацаанд Зүүн Гута дахь олон зуун мянган энгийн иргэд хоол хүнс, эмнэлгийн тусламж дутагдсанаас асар хүнд нөхцөлд байдалд байсаар ирсэн. Засгийн газрынхан тус бүс нутгийнхны хангамж авдаг байсан багахан гарцуудыг бүрэн хааснаас сүүлийн өдрүүдэд байдал улам хүндэрчээ.
Үүнээс улбаалан НҮБ Зүүн Гута болон Идлибийг энэ долоо хоногоос онцгой анхааралдаа авахаа мэдэгдээд байна. 

    Дашрамд дурьдахад Зүүн Гута болон Идлибийн хоёр сууринд энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашигласан хэмээн хүний эрхийнхэн шүүмжлэлтэй хандаж буй. Сирид химийн зэвсэг хэрэглэсэн ул мөр илэрсэн учраас мөрдлөгийг үргэлжлүүлнэ хэмээн Химийн зэвсэглэлийг хориглох байгууллагаас өчигдөр мэдэгдлээ.


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.