Гута: Өчигдөр 70 хүн бөмбөгдөлтөд амь үрэгдлээ

2018-02-20 11:03
Зүүн Гута 2013 оноос хойш бүслэлтэд байгаа бөгөөд энд 400 мянга орчим хүн оршин суудаг гэж үздэг


    ESA— Бөмбөгдөлтөд энгийн иргэдийн амь нас үрэгдээд зогсохгүй, тэдний амин зуулга болж байсан талхны газар, хүнсний агуулах зэрэг чухал объектуудыг устгажээ.



 

    Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших Зүүн Гутад өчигдөр /2018.02.19/ болсон Сирийн Засгийн газрын бөмбөгдөлтөд наад зах нь 77 энгийн иргэн амь насаа алдлаа. Тэдний 20 нь хүүхэд байсан тухай хүний эрхийн байгууллагынхан мэдээлж байна. 


    Зүүн Гута 2013 оноос хойш бүслэлтэд байгаа бөгөөд энд 400 мянга орчим хүн оршин суудаг гэж үздэг. Өнгөрсөн ням гарагт болсон бөмбөгдөлтийг Зүүн Гутагийн хувьд сүүлийн жилүүдэд байгаагүй хүнд цохилт боллоо хэмээн дүгнэжээ. Үүнд энгийн иргэдийн амь нас үрэгдээд зогсохгүй, тэдний амин зуулга болж байсан талхны газар, хүнсний агуулах зэрэг чухал объектуудыг устгажээ. Тусламжийн байгууллагынхны хэлж буйгаар иргэдэд төрөл бүрийн тусламж хүргэх бүх гол замыг бөмбөгдсөнөөр түргэн тусламж хүргэх ч боломжгүй болсон байна.


    Өчигдөрийн бөмбөгдөлтөд эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг дөрвөн эрүүл мэндийн төв эвдэж сүйдсэн учирсан амь үрэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай болжээ.


    Энд нэмэхэд, Зүүн Гута нь нийслэл хотын ойролцоо, босогчдын мэдэлд үлдсэн  сүүлийн газар нутаг учраас Сирийн Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээс удаа дараа ширүүн дайралт хийж олон зуун хүний амь нас үрэгдэж буй нь олон улсын санаа зовоосон асуудал боллоо. Мөн тус улсын хойд хэсэгт Туркийн эсрэг тулалдаж байгаа Курдуудад Сирийн Засгийн газар ямар ч туслалцаа үзүүлэхгүй байгаа асуудалд зарим ажиглагчид шүүмжлэлтэй ханддаг.


    Долоон жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд олон зуун мянган хүний амь нас хэдийнэ үрэгдээд байгаа бөгөөд ойролцоогоор таван сая хүн эх орноосоо дүрвэсэн. Тэдний ихэнх нь Европын хилээ хаасан улс орнуудын хилийн гадна наад захын хэрэглээ, эмнэлгийн тусламжуудаар гачигдан хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж байна. 

 

                                  Агаарын цохилтод ХҮҮХДҮҮД олноор ҮРЭГДЭЖ байна

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.