АНУ Тайванийн “АРЫГ ДААНА” гэв

2018-03-22 12:35
Тайванийн талаас туршуулын зорилгоор хөлөг онгоц болон нисэх онгоц илгээв


    АНУ-ын Цагаан ордны өндөр албан тушаалтнуудын Тайваньд хийж буй айлчлал Хятадын эгдүүцлийг төрүүлж байна хэмээн “Ройтерс” дамжууллаа.




ESA— Алекс Вон: “Тайвань цаашид олон улсын хууль эрхзүйн актуудын гадна үлдэх зэрэг шударга бус зүйл болохгүй. Танай орон дэлхий дахинтай ойр харилцаатай байх хэрэгтэй.”

 

    Ялангуяа Тайваньд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн нэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч зөвлөх Алекс Воны өчигдөр /2018.03.22/ хэлсэн “Тайван урьд өмнө хэзээ ч ийм хүчирхэг байсангүй. Энэ арал Энэтхэг-Номхон далайн бүс нутагт үлгэр дуурайл болж байна...” гэсэн үг Бээжинд эмзэг тусч байгааг ажиглагчид онцолж байна. Мөн тэрээр Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэний хүлээн авалтан дээр “Тайвань цаашид олон улсын хууль эрхзүйн актуудын гадна үлдэх зэрэг шударга бус зүйл болохгүй. Танай орон дэлхий дахинтай ойр харилцаатай байх хэрэгтэй. АНУ-ын засгийн газар болон манай улсын хувийн хэвшлийнхэн Тайванийн гайхалтай жишгийг олон улсад улам баталгаажуулна гэдгийг миний бие баталж байна” гэв.

 

Ши Жин Пин Тайваныг

сүрдүүлэв

 

    Энэ үйл явдал Хятадын тэргүүн Ши Жин Пин Тайванийн салан тусгаарлах хандлагын эсрэг “Түүхэнд байгаагүй шийтгэл үзүүлэх болно” гэх ноцтой сүрдүүлэг хэлсний маргааш болж буйгаараа Хятад Тайванийн зөрчлийг улам хурцатгалаа хэмээн “Ройтерс” дүгнэжээ.

 

    Өчигдөр болсон уг үйл явдлын зэрэгцээ Тайванийн талаас Хятадын агаарын хүчний хөлөг онгоцнууд байрлаж буй Тайванийн хоолойн зүг туршуулын зорилгоор хөлөг онгоц болон нисэх онгоц илгээсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдлээ. Энэ мэдэгдлээ хийсний дараахан буюу өчигдөр үдээс хойш тэрбээр “Хятадын тал ердийн цэргийн сургуулилт хийж байгаа нь тогтоогдсон учраас ард иргэд онцгой анхаарах хэрэггүй” гэв.

 

    Хятадын Батлан хамгаалах яам одоогоор ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна.

 

    Эргэн сануулахад: Тайванийн ерөнхийлөгч Цай “Бид ерөнхийлөгч Трамп Тайваньтай харилцан зорчих асуудлыг хуульчилж өгсөнд баяртай байгаа. Цагаан ордон болон Конгрессийн гишүүд энэхүү санаачлагыг дэмжсэнд талархаж байна” хэмээн өнгөрсөн долоо хоногт АНУ-д гарсан шийдвэрийн хариуд мэдэгдэж байв.  

 

    Дээрх асуудалтай шууд холбогдолтой эсэх нь тодорхойгүй боловч Хятад улс өчигдөр АНУ-д элчин сайдаар томилогдож байсан Лю Жие И-г Хятад-Тайваны асуудал эрхэлсэн албаны даргаар томилсноо зарлалаа. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тус албаны орлогч даргаар ажиллаж байсан юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.