ТҮҮХЭН дээд хэмжээний УУЛЗАЛТ эхэллээ

2018-04-27 10:08

 

    Хоёр Солонгосын Ерөнхийлөгч нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Панмунжом хилийн боомтод эхэллээ.



 

    Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар гар барин уулзаж, хөтлөлцөн цааш явсаар Өмнөд Солонгосын хилээр давахад цэцэг барьсан хоёр хүүхэд тосон мэндчилэв. Тэднийг уулзах үеэр Өмнөд Солонгосын үндэсний шүтээн дуу болох "Ариранг"  эгшиглэж байлаа.

 

    Түүхэн уулзалтыг өмнө нь болж байсан Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтуудаас хоёр дахин олон сэтгүүлч сурвалжилж байгаа билээ. Хоёр Солонгосын удирдагчийн дээд хэмжээний уулзалтад зориулж нээсэн 1000 хүний суудалтай хэвлэл мэдээллийн төвд том дэлгэцээр уулзалтыг шууд дамжуулж байгаа юм. Хэвлэл мэдээллийн төв маргааш өглөө хүртэл нээлттэй байх аж.

 

    Удахгүй Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын яриа хэлэлцээр эхлэх юм. Тэдний уулзалтыг сурвалжлахаар 3000 орчим сэтгүүлч бүртгүүлсэн байна.

 

    Дээд хэмжээний уулзалтад Ким Жон Уныг дагалдан түүний дүү Ким Ё Жон явж байгаа билээ. Хоёр Солонгосын удирдагчид уулзалтынхаа үеэр эвлэрлийн бэлгэ тэмдэг болгож мод тарих юм. Тэд нарс тарьж, модны дэргэд “Энд энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндэс суурилсан” гэсэн дурсгалын бичиг тавих аж.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.