Трамп Кимтэй хийх УУЛЗАЛТЫНХАА албан ёсны мэдэгдлийг хийлээ

2018-05-11 10:06

 


    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай Сингапур улсад зургадугаар сарын 12-нд уулзахаар товлосон тухай албан ёсны мэдэгдлээ хийв.




    ESA— Цагаан ордноос уг уулзалтыг Цэрэггүй бүс, эсвэл Монголд хийх магадлал дэвшүүлж байсан ч ийнхүү Сингапур улсыг сонгосон юм. 


    Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгост айлчлан тус улсад хоригдож байсан гурван иргэнээ суллан эх оронд нь авчирсны дараа Трамп ийнхүү амласан ёсоор албан ёсны товыг зарлалаа. Тэрээр твиттер хуудсандаа “Ким Жон Ун-тай хийх өндөр хүлээлт үүсгээд байгаа уулзалтаа Сингапур улсад зургадугаар сарын 12-нд зохион байгуулна. Бид хэн хэн нь энэ уулзалтыг дэлхийн энх тайвны төлөө чухал алхам болгохын тулд хичээх болно” хэмээн бичжээ.


    Уулзалт болох улсыг сонгоход Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Тамгын газрын дарга Жон Келли тэргүүтэй өндөр албаны хүмүүс анхнаасаа Сингапурыг санал болгож байжээ. Тэд өндөр ач холбогдолтой, дэлхий нийтийн анхаарлын төвд орсон чухал уулзалтад зохион байгуулах улс орон маш чухал үүрэгтэй гэж үзэж байв. Дональд Трамп цэрэггүй бүсэд хүрэлцэн очвол Кимд найрамдах хүсэлтэй байгаа гэсэн мессежийг шууд өгч буруу ойлголт төрүүлнэ хэмээн үзэж Цагаан ордонд хүчтэй маргаан дэгдэж байсан гэнэ. 


    Дональд Трампын хэлснээр уулзалт болох өдөр хэдийнэ тодорхой болоод байсан ч Төрийн нарийн бичгийн даргын хийх айлчлал бусад шийд гаргахад чухал нөлөө үзүүлэх хүлээлт байсан ажээ.

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.