Их Британи Лондоны Империал коллежийн хөгжүүлсэн Covid-19 цар тахлын эсрэг хоёр дахь вакциныг сайн дурынханд туршиж эхэлжээ.
Туршилтад оролцсон эхний сайн дурын иргэн зургадугаар сарын 19-нд эхний тарилгаа хийлгэсэн бөгөөд одоогийн байдлаар ямар нэг асуудалгүй, эрүүл байгаа аж. Харин дараагийн тарилгыг дөрвөн долоо хоногийн дотор хийх бөгөөд ойролцоогоор 300 сайн дурын иргэн энэхүү хоёр дахь вакцины туршилтад оролцож буй юм байна.
Өмнө нь Оксфордын их сургуулийн судлаачид эхний вакциныг дөрөвдүгээр сард туршиж эхэлсэн бөгөөд 1000 гаруй сайн дурынхан цуглуулж байжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.